chuhal holboos
БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл
(Тэнгэризмийн тайллууд)
Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэлЗалуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм...
www.superunified.org
www.mongolchuudaa.com
www.negdehtun.blogspot.com
www.toonto.mn
www.moenhbayar.blogspot.comwww.horidoimergen.gblog.mn
+976-99090138
+976-91916669
+976-99209760
АНХДУГААР ХЭВЛЭЛИЙН ОРШИЛ (1997 он)
Соёл иргэншлийн ахуй зорилго нь улс төрийг үгүйсгэж, шинжлэх ухаан, урлагаас
салшгүй болоход оршино. Артур Шницлер
Европ маань Азиас давуу байгаа нь хэн нэгний боддог шиг байгалийн мөнх хууль бус бөгөөд европ соёл иргэншлийг давамгай гэх нь ердөө зүүд. Бертран Рассел
Энэ хэдэн хэлхээ эсээ өгүүлэмж, сэтгэмжид Монгол ба дэлхийн соёл иргэншлийн
үүсэл гарваль, угшил оргилуудын шинэхэн загвар сэлтийг хэл түүх, урлаг соёл, шүтлэг суртлын чиг шугамаар баримжаалан хөөж бүтээхийг зорив.
Учир ину: Дэлхийн монгол судлал гэдэг ухаан эртний хийгээд хегжингүй өв
уламжлалтай хэдий ч яваандаа үзэл баримтлалын мухардал, шинэ сэргэг санаа оноо, эрэл мөшгөлийн хомсдолд орчихоод байгаа нь нэг их нууц биш билээ. Үүнээс гарах зам байх ёстой.
Түүнчлэн та бид бүхэн монгол хүний өөрийн үнэлэмж сэвтэж доройтсон,
үндэсний сэтгэхүй гутарч гундсан зуун ба он жилүүдийг туулж даван элээж байна.
Үндэсний бахархлын үлэмж хийгээд шинэ атар хөрсийг хагалж эзэмдэн авах түүхэн
улбаа, нөөц боломж бидэнд байна.
Он тооллын гутгаар мянган, оргилуун их XXI зууны заагт Хэн, Юутай дэвшин
орох нь манийхаа хувь заяаг хөндсөн суурь хийгээд тулгамдсан асуудал. Юутай
гэдгийн цаана эх нутгаас маань өөр эд таваар, эрээн мяраан сэтгэгдэх учиргүй.
Хэн гэдэг нь нодго ноохойтой хэцүү шалгуур. Бид юутай ч түүхийн энгүй их далайд
Хэн юм бэ гэдгээ мэдмээр байна, үүнд:
Хүний хөлд үрэгдсэн зомгол залтас уу,
Гүр түүхийн эзэн савдаг уу ?
Энэхуу бяцхан номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаа
ч, харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үлэмж, хараа
арай дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив, зохиогч би.
Эрдэм билгнйг сурагсад олон боловч
Бүтээгчид цөөхөн.
Гэтэл зарим ухаан муутан
Хэлхийж номхон загнах нь
Хэвээ сахисандаа бус
Хэсэг үйлийг мэдэхгүйдээ биш үү.
Онолт зарим мэргэд олон үг үгүүлэх нь
Омогтойдоо бус
Утга чанарыг ухсандаа биш үү.
Говь Халхын Эрдэнэ Догшин
Ноён Хутагт Лувсандананзанрабжай
Физик, биологи, сэтгэлзүй, нийгэм судлал зэрэг
бүх шинжлэх ухааны ерөнхий нэг үндэслэлийг
хүн төрөлхтөн нээж чадваас үнэхээр гайхамшиг байхсан.
Бид энэ зорилтод тэмүүлэх боловч
үүнд хүрэх боломжгүй тухайд
ноцтой шалтаг зөндөөн хэлж болох.
Альберт Эйнштейн, TIME сэтгүүлээс тодруулсан 2-р Мянганы онолч-физикч
ГУТГААР ХЭВЛЭЛИЙН УДИРТГАЛ
Non ridere, non lugere, neque detestari, sed intelligere!
Spinoza
Инээх яахав, уйлах яахав, хараах ерөөх бас яахав, харин ойлго!
Спиноза
Энэ ном анх 1997 онд гарахдаа ирээдүйн ном байжухуй. Тийм зорилго талбисан,
тэгэж ч гэгээрсэн уншигчдаар үнэлэгдсэн. 13 жилийн дараа харин чухам яг өнөөдрийн ном болж амжлаа, тэгэж чадлаа.
Цаг хугацааг бид асар товчилж, үндэсний дэвшлийн ирээдүйг авчирлаа.
Тиймээ, бид өнө эртний өвөг дээд монголын уугуул язгуур соёл ухааныг нэхэн ба
нөхөн сэргээж үзэх замдаа, нэгд, түүний даяар нөлөө, түгээмэл тусгалыг цоо шинээр олж тогтоон, улмаар дэлхийн соёл иргэншлийн түүхийн шийдвэрлэхүйеэ бэрх зарчмын гол гол асуудлуудыг ноцтой хөндсөн билээ.
Хоёрт, Монголын түүхийн логик ба философийг анхлан тоймлох, задлан шинжлэх
сацуу бид монгол хэлтэн үндэстэн угсаатны Сэргэн Мандал буюу ээлжит түүхэн гарамгай өрнөлийн мөчлөг ирснийг бэлгэдсэн, зөгнөсөн, тэр байтугай тооцсоныг эл “Их Гурвалжин”-ы түрүүчийн удаагийн хэвлэлүүдийн уншигчид эргэн санаж, үйл явц хэрхэн өрнөхийг ажиглан сонжиж, үр дүнг тэвчээртэйеэ хүлээн байх нь лавтай.
Өнөөгийн Монгол, одоо энэ бидний өмнөх Монгол маань сайнтай муутайгаа чухам
энэ цаг үед Чингисийн Монголын эн цард хүрч сэргэн мандаж хүчирхэгжих тухай прогноз дэвшүүлэх нь үнэхээр ихээхэн эрсдэлтэй хэрэг, нэн эгзэгтэй хэцүү сорилт байв. Өнгөрсөн 13 жилийн дотор миний хэлсэн ярьсан, бичсэн тоймлосныг уншсан сонссон, үзсэн харсан нийт олон цөөн хүмүүсийн хувьд эргэлзэх тээнэгэлзэх нь илүүтэй байсан биз. Ээрч муурах ч нэгнүүд зөндөөн тохиолдсон. Энэ ч аргагүй. Магадлал бол магадлал. Магад тооцоо ч замдаа будилахгүй гэх газаргүй нь гэрэлт орчлон бараан сүүдэртэйн шалтгаантай.
Гэвч чухал нь, Мөнх Тэнгэрийн хүчин дор, Их Суу Залийн ивээл дор оршин буйн
учир зүйгээр Монголын Сэргэн мандлын зөн биелэв.
Бид Ялав. Тиймээ, бид ялав. Туйлын үнэмлэхүй утга агуулгаар шүү.
Яаж ялав, юугаар ялав?
Шинжлэх ухаанч танин мэдэхүйн эцсийн суурь онолыг логик ба математик
концепцийн хувьд нээж, физик болон бүхий л байгалийн шинжлэлийн шинэ ерөнхий онолынх нь хувьд боловсруулснаар.
Энэ нь супернэгдлийн онол (Superunification theory (SUT)).
Энэ номыг энэ удаа Каталоны хэмээн алдаршсан дэлхийн газрын зургаар эхлэх
санал байна. 1375 онд буюу Тогоон Төмөр хааны үед бүтээснийг орчин цагт сийрүүлснээс Азийн хэсгийг зээлдэн авав. Логикийн ухааныг үндэслэсэн Аристотелийн шавь их Александер хаан дорно тийш түрсэн байлдан дагууллынхаа үед Гог-Магог гэгч эсэргүү үндэстнийг газрын мухарт шахан хорьсон домогтойг энэ зурагт баримталсан байна. Энэ нь монголчууд Эргүнэ-Күнд олон зуунаар хоригдон байгаад уул хайлуулж сэтлэн гарсан домогтой дүйж давхцаж ирдэг. Зурагт үзвээс, үргэлжилсэн их уул нуруунд өргөн хаалга үүссэн байх ба нэгэнт чөлөөлөгдсөн монголчууд Гранд Кан тэргүүтэй их гүрнийг байгуулсан нь илт. Орчин үеийн утгазохиолд ч Монголыг ямагт Landlocked country гэх ба энэ нь эх газрын гүнд цоожлогдсон манай газарзүйн байрлал, геополитикийн онцлогыг товч тодорхой зааж буй хэрэг. Гэвч геологи болон газарзүйд Дэлхийн зулай хэмээсэн энэ бүглүү өндөрлөгөөс мөнөөх гог-магогууд буюу хэдэн нүүдэлчид гэнэт Хүннү, Монгол нэрээр оргилж бургилан гарч ирэхдээ дэлхийг тэсрэлтийн хүчээр доргиодог зүй жамтай юмсанж. Дэлхийн соёл иргэншлийн замагтаж ногоорсон өмхий усыг ингэж үе үе сэлүүрдэн сэлгэж сэргээх зүй тогтол цаанаасаа буюу байгалиас оршин буйтай урьд маргаж мэтгэлцэж болох байсан бол одоо үнэндээ илүүц. Учир нь супернэгдлийн онолын нээлт бол эртний грек-монгол домогт зөгнөсөн хийгээд энд үгүүлэн буй Монгол төвт үзэл (Монголоцентризм)-ийн эцсийн бөгөөд үнэмлэхүй баталгаа юм.
Супернэгдлийн онолын асуудал гэж ерөөс юу болох, түүний үүх түүх, шийдлийн тухайд энэ номын уншигч хялбаршуулсан хэдий ч харьцангуй тодорхой мэдээлэл авах болно. Энэ явцдаа оюунлаг уншигчид маань ялалтынхаа цар түвшнийг төрмөл ухаан билиг, олдмол орчин цагийн соёл боловсролынхоо хэр чинээгээр зөв зүйтэй ухаарч сэхээрэх буйзаа хэмээн найднам. Энэ ном дэлхийн соёл иргэншлийн монгол-төвт үзэл баримтлалыг анх түрүүн томъёолон дэвшүүлсэн судалгаа ба нийтлэл. Тэгвэл буруу судалгаа, зөрүү нийтлэл байж уу? Үгүй байна. Зөв чиг баримжаа, баталгаа нотолгоо байсан байна. Дэлхийн соёл иргэншлийн түүх монгол-төвт хэзээнээс байсан, энэ нь түүхээр удаа дараа батлагдаж байсан, энэ мөчид бас дахин батлагдаж байна. Баталгаа нь ердөө л энэ номын анхны (1997) ба энэ удаагийн гутгаар (2011) хэвлэл.
Үүнийг үндсэн логик битүүрэх, бүрдэл болж гүйцэх, түүхэн шинэ бодит үйл явцаар
батлагдах гэж ярьдаг юмаа.
Монгол түмэн сэргэн мандана гэж 13 оны өмнө андгайлахдаа танай судлаач өөрөө ч Тэнгэр мэдэх хэрэг гэж бодож байлаа. Тийнхүү Тэнгэр мэдлээ. Тиймээс Танд одоо тээнэгэлзэх тэнэг эрх байж болно, харин тийм хэрэгцээ шаардлага байхгүй. Монгол мандваас муугүй, харин сайн гэсэн энгийн эрүүл саруул ухаанд ухамсартай суралцахаас
өөрцгүй нь туршлагаас илт харагдаж байна. Ардчилал гэж үндэстнээ үгүйсгэн сөрөгцөх эрх чөлөө хараахан бишийг эцэст монгол хүн ойлгууштай гэж хэлмээр байна. Бууралт доройтлын олон зуунаас удамшсан бурангуй сэтгэлзүй нийгмийн бүх түвшинд нийтлэг ноёрхсоор байна. Ардчиллыг чухамхүү үндэсний сэргэн мандалд хүрэх арга зам юм гэж
ойлгох эсэхээс үйл хэргийн хувь заяа хамаарна. Шалиг налиг шоу, шар хар хэвлэл төдийхнөөс цааш гарахгүй үүрэг зорилготой арчаагүй ардчилал, авлигач феодализмыг өрлөг түүх өршөөлгүй цааш нь харуулах ёстой. Эсбөгөөс үндэстнийхээ хувьд бид арчигдан замхрах аюул нүүрлэн байна. Марко Пологийн мөрөөр үйлдсэн Каталоны зурагт заасан тэрхүү Great Prince өнөө хаана юу хийж явна вэ?! Байвал бусдыг нь танай толхи судлаач, молхи бичээч хэлээд өгөх боломж хангалттайгаас ч илүү байж болмоор. Таны гарт дэлхийд тэргүүлэх хамгийн хүчирхэг үндэслэл бэлэн бодитоор орж ирлээ. Энэ үндэслэл үнэмлэхүй шинж чанарын алтан боломж, аз завшаан нээж буйг нэг нь эг маггүй шууд хэлж, нөгөө нь эргэлзээ мадаггүй ойлгох ёстой тийм түүхэн аугаа хариуцлагатай мөч тохиолоо.
Боломжгүйд зорь! Боломжтойн дээдэд хүрэмз. (Вольфганг Гёте).
Энэ бол миний тэмцэл. Хэрэв хүсвэл, Mein Kampf.
Одоо Монголын Сэргэн мандал хялбархан зорилт гэж би тооцож байна, харин та
бидний өмнө дэлхийн соёл иргэншлийг аврах нөр их даяар тэмцэл зүтгэл хүлээж байна.
Юунаас аврах тухайд та ч мэдэж байгаа, харин яаж аврах тухайд бид нилээд дэлгэрэнгүй хэлэлцэхийг хичээнэ. Монгол хүн энэ мөчид амжиж унших ёстой нь энэ ном. Зөвхөн шинэ суурь мэдлэгийн хураангуй ийм ном үндэсний байтугай, дэлхийн түүхэнд тохиолдоогүй нь гаж, өнөө тохиолдсон нь донж болой. Монгол хүмүнд эн түрүүнд хүргэхийг “Хас гурвалжин” клубээс эрхэмлэн зорьж барив.
Бид Ялав хэмээх нь нэгдмэл нэг
цул логик загварт туушдаа захирагдсан хэдий ч тус тусдаа харьцангуй бие даасан эсээ (essay) өгүүлэмжүүдээс тогтоно.
Утгазохиолын эсээ гэгч төрөл зүйл нь угтаа туршилт гэсэн үг юм. Туршилт гэх мөртөө чухам туршлага-тай, тэр тусмаа
багагүй олон талын туршлагатай зохиогч эрсдэл хийж бичдэг нэн онцлогтой төрөл. Логик загвар нь гэвэл, бүхэлдээ дэлхийн түгээмэл түүхийн хараахан эс шийдэгдсэн суурь асуудлуудыг цоо шинэ өнцгөөс харахад оршино. Цоо шинэ өнцөг нь дэлхийн монгол-төвт соёл
иргэншил ба даяарчлалын үзэл баримтлал.
Эх сурвалж бичигт заасан ёсоор монголчууд та бид Дээр Тэнгэрээс заяат төрсөн
хэмээх нь ор мөртэй, үнэн бодитой мэдээлэл мэт бөгөөд энэ домогт асуудлыг сайтар нягтлан судалж үзвээс, сайн муу хэлэгдэж үзэгдсээр ирсэн муусайн монголчууд та бид маань үнэхээр ерөөс топ-тэргүүн үндэстэн угсаатан энэ дэлхийд буй юм бус уу. Чухам ийм зар тунхагийг эл БИД ЯЛАВ-аар томъёолж байх учир уншигчаас оюуны зориг, сэтгэлийн тэнхээ шаардагдана шүү.
Түүхэн их аялал даялалын алтан шар замыг ерөөж бэлгэдсэн нэн эртний монгол
дурсгалаар Танаа сайн номын учралын ерөөл тальбив.
ТҮҮХЭН АНХДАГЧ МОНГОЛ ХҮМҮН
(ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ САНААНЫ
ТУНХАГЛАЛ)
Эл номын анхдугаар хэвлэлээс хойш хаврын урь олонтаа орж, намрын навчис хэдэнтээ шарлах зуур зөн гүйж, зөгнөл биелсэн он жилүүд харван одов. Энэ хооронд танай толхи судлаач онолын физикт он удаан жил хүлээгдэн байсан Супернэгдлийн онол (Superunification theory, товчоор SUT гэж бичдэг тогтсон дүрэмтэй)-ын логик үндсэн
концепци, суурь математик постулатыг нээж, улмаар сонгодог цэвэр математик системийнх нь хувьд бүрэн боловсруулж хэвлэн төгсгөв.
Энэ нь Их Гурвалжин-аа анхлан урин тунхагласан Монгол-төвт дэлхийн соёл иргэншлийн түүхийн үзэл баримтлалын шинжлэх ухаанч үндэслэлийн үнэн зөвийг нотолж, түүний арга, билигт агуулагдсан аугаа эрчим, далайцын
гайхамшигтай илрэл болов.
Үндэсний үзэл санаа, агуулга зорилго!
Сэдэв маань энэ. Их Гурвалжин-ыг илүү ч, бас дутуу ч үнэлэх хэрэгцээ огт байхгүй.
Сунайсан 13 жилийн дотор сэхээтэнлэг уншигчдын сэрэл мэдрэлд монгол хэлтэн угсаатны үндэсний Сэргэн мандлын үзлийн дохио болж зохиогчийн санаснаас ч илүү чанга цуурайтсан ном. Энэ нь зохиогчийн сайных огт биш, харин гагцхүү түүхийн хүрдний эргэлтийг Тэнгэр тэр зүг хөтөлж буйд хамаг учир оршино.
Сайн судалгаа зохиогчийнх хэзээ ч байдаггүй. Энэ бол уран зохиол биш. Сайн
судалгаа ямагт түүхэн шинэ өрнөлийн захиалга цаанаасаа байдаг жамтай.
Нөгөө талаар, номын зохиогч нь бус, уншигч нь гэсэн нэг сайхан үнэн үг бий. Тэр
тусмаа Их Гурвалжин-ы үзэл баримтлалын тухайд уншигчийн учир холбогдол
зохиогчийнхоос үлэмж илүү нь өнгөрсөн 13 жилийн ажиглалт, туршлагаас харагдав.
Ном номоороо үлдвээс туйлын учир дутагдалтай. Толилуулан буй энэ номын үзэл,
зорилго ойр хэтдээ үйл хэрэг болж өрнөх ёстой.
Өрнөх өрнөхдөө бидний Монгол Улс 21-р зууны дэлхий дахины дэвшил, хөгжлийг
тэргүүлэхэд шаардлагатай ба хангалттай бодит үндэслэлийг энэ удаагийн хэвлэлээр тод томруун талибан танилцуулж байна.
Ажааму.
Энэ номын сэдэв нэг биш, хоёр, магадгүй хоёроос илүү. Их алс хол, саланги тусгаар
ч юм шиг сэдвүүд хөндөгдөнө. Гэхдээ эцэстээ нэг л сэдэв эхнээсээ мөн. Энэ нэгдмэл сэдэв маань Монголын заяа тавилан, хувь төөрөг. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг тус тусдаа тусгаар үйл явц хэрхэвч бус, эцэстээ нэг л тууш чиг шугамыг тодорхойлж байх бөгөөд тэр нь Тэнгэр, Газрын завсар дахь зөвхөн Монголын жам ёст этгээд зам.
Монголыг үзэх үзлийн хувилбарууд монголдоо ч олон, гадаад ертөнцөд ч цөөн
биш. Мэргэжлийн сэтгүүлч ганцхан үүрэгтэй. Энэ нь Монголоо муугүй гадарлах явдал.
Миний олон жилийн, олон арван жилийн ч гэж хэлж болохоор ажиглалт, туршлагаас харвал бид Монголоо басамжлан үзэх нь дийлэнхи олонхийн маань үндэсний дархлал хомсдолын хам шинжийн нэг ноцтой илрэл байна. Энэ нь хэдэн зуунаар үргэлжилсэн ядуу буурай ахуй нөхцөл, гадаад талын үзэл суртлын давамгайлсан нөлөө тусгал, улстөрийн харгис дарангуйлал, талхидлын үр дагавар юм. Шинэ тогтолцооны залуу үед сая дурдсан олдмол хам шинжийн зүйлийг халдварлуулахгүйгээр тэдний үндэсний дархлааг бэхжүүлж, бодгалийн дотоод эсэргүүцлийг сэргээх таатай нөхцөл зарим талаар бий боллоо гэж бодмоор. Ямар боловч тийм урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх ёстой.
Үүнтэй уялдан Монгол Улсын төр засгийн төрх төлөв, байр суурь, мөн чанарын
асуудал зайлшгүй босч ирнэ. Үндэсний үзэл санаа, үүрэг хариуцлага, итгэл найдвартай төр засаг мөн үү, биш үү? Орчин цагийн даяаршсан дэлхийн хэцүү бэрх нөхцөл байдалд Монголыг маань аюул осолгүйхэн аваад гарах хэрийн чадвар боломжтой төр засаг байна уу, үгүй юү? Мөн биш, буй үгүй тухайд манай нийгэм сэрэх мэдрэхүйн таван эрхтэнээ хөвчлөн дайчлах замаар тухай бүр задлан шинжилж, үнэлэлт дүгнэлт өгч баймаар үйл явцууд бишгүйг уншигч өөрөө анзаардаг нь мэдээж.
Үндэсний үзэл?! Энд асуултын ба анхаарлын тэмдэг зайлшгүй нэгэн зэрэг дурайтал
тод тавигдсан байх ёстой. Маргаан мэтгэлцээн, эндүүрэл төөрөгдөл олонтаа, заримдаа бүр олонхидоо тохиолддог үзэгдэл нь үндэсний үзлийн эргэн тойрны асуудал.
Эн түрүүнд дараахи зүйлийг нэг нь хэлж, нөгөө нь бодож үзэх хэрэгтэй байх.
Үндэстнүүд оршин байна. Үндэсний төр улсуудад дэлхий хуваагдсан байна. Төр
улсууд нь тус тусын том жижиг ашиг сонирхолтой байна. Энэ бүхнээс үндэсний үзэл
гэдэг хүчин зүйл зайлшгүй болж ирнэ. Жишээ нь, Монгол Улс буй нь эцэстээ дан ганц монголын үндэсний үзлийн үр дүн шүү дээ. Цаашид тусгаар тогтнон орших, хөгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй ахул үндэсний үзлийг улам бүр тэтгэн дэвжүүлэхээс өөр замгүй.
Чухам энэ учраас Монголын улс төр, улмаар төрийн бодлогын жанжин шугам нь үндэсний үзэл, зорилго баймаар. Гэтэл үзэл санааны ерөнхий уур амьсгалд нэг гадаад нөлөөлөл нөгөө гадаад нөлөөллөөр солигдохоос цааш гарсангүй. Ингэж солигдсонд нааштай цааштай, сайнтай муутай өөрчлөлт байж болох. Гэхдээ үзэл санаа, оюун бодлын салбарт гадаад нөлөөлөл давамгайлснаар үндэсний үзлийн асуудал хэн хүнд нэн эргэлзээтэй төсөөлөгдөх талтай нь ажиглагдаж байна. Үүн дээр даяаршлын гэдэг үйл явц нэрмээслэх.
Даяаршил нь бодит үйл явц. Тиймээс бодит тодорхойлолт шаардана. Даяаршлын үндсэн нөхцөл нь нэгд, дэлхий нийтээр нэг мөр ялаад буй капиталист тогтолцоо, хоёрт, мэдээлэл, харилцааны технологийн дэвшил. Эдгээрт тулгуурласан үндэстэн дамнасан хүчирхэг монополиудын зах зээлийн бодлогын үр дүн нь даяаршил юм. Эн түрүүнд улс төр, үзэл суртлаа зах зээлжүүлэх Барууны бодлого явж байна. Хамгийн хялбархан олдоцтой нийтлэг брэнд бараа гэвэл гаднын улс төр, үзэл суртал болоод байна. Бренд нэртэй хуурамч нүүрний тос, уруулын будаг гэхэд маш үнэтэй атал. Ардчилал гэхэд арабын орнуудад хүртэл зах зээлжиж байх ба энэ ардчиллаас ямар дэглэмүүд урган гарахыг хэн ч тааж мэдэхгүй байна. Манай ардчиллаас гэвэл одоогоор авлига-арилжааны феодализм л биеллээ олж явна. Үндсэн үзүүлэлтүүдээр авч хэлэлцвээс иймэрхүү л дүр зурагтай.
Ядуу буурай улсын ерөнхий нөхцөл боломж, нийгмийн сэтгэлгээний хоцрогдол,
тухайн цаг үеийн шахаанд орсон байдлаас улбаалан үндэсний үзэл гэж үнэн хэрэгтээ үлгэн салган шоу бизнесээр хязгаарлагдах шатандаа явна. Их сайндаа хэдэн компани бөхөө барилдуулж, морио уралдуулах л төдий. Энэ ч бас нэг алхам. Гэхдээ нэг алхам урагш, хоёр алхам хойш гэж үг бас бий. Үндэстэн бол хүний нийгмийн гол үзэгдэл, хүмүүсийн түүхэн цогц нэгдэл. Гэтэл оюунт хүн, хүний үйл хэрэг байдаг л нэг адгуус азарганы хэрийн (800 000 000 төгрөг) үнэд орох хол байна даа, хол байна.
Үндэсний үзэл (национализм), үндсэрхэх үзэл (шовинизм) хоёрыг сайтар ялгаж
салгаж ойлгох нь зүйтэй. Энэ тухайд Эзэнт гүрэн, Их Монгол Улсын уламжлал, их
монголчуудын сэтгэлзүй, философийг зөв ойлгох хэрэгтэй байна. Их монголчуудын
стратеги зорилт нь юунд байв? Соёл иргэншлүүд, улс үндэстэн, овог аймгуудыг Мөнх Тэнгэрийн хүчин дор, Их Суу залийн ивээл дор даяарчлан нэгтгэх. Тэдний нүдэнд хүн төрөлхтөн гэж бүхэл бүтэн нэг л үзэгдэл харагдаж байжээ. Тиймээс үндэстнүүдийг дээр доор ялгаварлан үзэх үзэл байсангүй. Тэдэнд шовинизм харш байжээ. Их монголчууд бусдаас давуу тал эзэмшсэн хэдий ч бусдыг дорд үзэх шовинизмд хэлбийсэнгүй. Түүхийн эх сурвалж утгазохиол үүнийг найдвартай баталдаг. Харин бусдууд их монголчууд, тэдний хожмын үеийн монголчууд бидэнд шовинист байр сууринаас өнөөг хүртэл хандаж ирэв.
Энэ байдал бага сага засрах төлөв ажиглагдана. Их монголчуудын үйл хэргийн цаад учир холбогдол, алсын нөлөө тусгалыг хүлээн зөвшөөрөх хандлага олон улсын
утгазохиолд нилээд илт боллоо. Энэ нь цаашид өнөөгийн Монгол Улсын нэр нөлөөнөөс шууд хамаарах үйл явц байх юм. Их монголчууд нь, Н. Гумилевын үзсэнээр, супер угсаатан. Супер угсаатныхаа хувьд үндэсний үзэл санаа буюу национализм зайлшгүй. Их монголчуудын үндэсний үзэл ихээхэн онцлогтой. Байгаль, түүхийн өмнө ямар нэг онцлог үүрэг хүлээсэн гэсэн ил далд ухамсар нь тэдний үндэсний үзлийн онцлог байв. Үнэхээр байгаль ба түүх хэмээгч нь монголчуудад үе үе ямар нэг онцлог үүрэг хүлээлгэдэг, тэгэхийн тулд ямагт байгаль, түүхийн хатуу чанд шалгуураар сорьдог зуршилтай байхыг урьдаас үгүйсгэмгүй. Учир нь, түүхэн баримтуудад түшвээс тиймэрхүү логик урган гардаг. Логик нь логик учраас устаж арилахгүй, цаг нь ирэхээр дахин үйлчлэх боломжтойгоор үл барам, ёстой. Манай үндэсний үзлийн онцлог нь гэвэл, өнөөгийн та бид ч чухам өнөөдөр ямар нэг ноцтой онцлог үүрэг хариуцлага байгаль, түүхийн өмнө хүлээх зөн совин гүйх болсонд оршино. Ийм зөн совин хараахан нийтлэг биш. Одоохондоо монгол угсаатны төв хэсгийн цөм болох явцуу хүрээнд л үндэсний сэргэн мандлын үзэл санаа орчиж, үйл хэрэгт нь сэтгэлзүйн хувьд бэлтгэгдэж байна.
Байгальд зөвхөн байгалийн түүх байна. Байгальд амьдралын үзэгдэл бий болсноор
биологийн үе шатны хувьсал өрнөж, үр дүнд нь хүн бий болжээ. Хүний нийгэм нь бүхий л дотоод зөрчил тэмцэлтэйгээ материйн хувьслын эцсийн шат байна. Эцсийн үе шат гэдэгт хамаг эгзэг нь нуугдана. Хүн гэж ер хэн, юу юм бэ гэх нь философийн үндсэн асуудал байсан, өнөө үед бүр тулгамдсан хурц агуулгаар тавигдах болов. Хүний нийгэм нь байгаль ба амьдралын аврагч уу, алуурч уу? гэсэн асуулт яаралтай ба тодорхой хариулт шаардах болов. Энэ асуултын хариултаас хүн төрөлхтөн өөрөө амьдарч үлдэх эсэх, үгүй ядахдаа соёл иргэншлийн өнөөгийн хүрсэн түвшин хадгалагдах эсэх нь шийдэгдэнэ.
Ертөнцийн тавцанд амьдарч үлдэх хүсэл бий байх, гэвч энэ нь бага хэрэг. Харин
тийм боломж нь хэрэг дээрээ зарчмын хувьд байна уу, үгүй юү? Ийм асуудал нэгэнт
хоолой дээр хутга тавьчихсан. Авралын гарц боломж байх бол тэр нь юу байх бол? Хэн, хэзээ, хаанаас олж ирэх бол? Энэ мөчид дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрлээ гэж олон улсын статикчид мэдээллээ. Тал хагас нь ядуурлын гинжинд тэлүүлэн тарчилж байх ба дэлхийн бүх төрлийн нөөц шавхагдаж буй өнөөгийн нөхцөлд энэ байдлыг сайжруулах боломж хэрэг дээрээ байхгүйтэй адил.
Тэгэхээр Тэнгэрийн ая занг урьдын олон мянган жилийн түүхээс тааж үзвэл,
дэлхийн аврал Тэнгэрээс Монголд бууж ирэх магадлалтай гэж бид тооцож байгаа юм. Нэгдсэн онолын нээлтээр энэ магадлал хэрэгжлээ гэж бид бодож байна.
Монгол үндэсний үзлийн аксиом нь гэвэл, монгол хүн бусдаас илүү бус, дутуу
бус, гэхдээ монголчууд нь супер угсаатныхаа хувьд байгалийн зүй, түүхийн жамаар
өгөгдсөн ямар нэг онцлог үүрэгтэй. Байгаль, түүхтэй арсалдаад, Тэнгэрийн өмнөөс
тэгэхгүй ингэхгүй гэж хэдэрлэх нь лав үүнийг эрээлэгчийн хэрээс хэтэрсэн зүйл. Бусад нь бусдын хүсэл зориг, хэр чинээний асуудал.
Үндэсний үзэл санаа үндсэрхэх хэлбэр загвар луу ороод ирэхүл буруу зөрүү хэдий
боловч энд хүртэл бид мөн ч хол байнаа. Учир нь монголчууд бид ерөөс үндэсний
үгүйсгэлийн үзэл, тийм булай суртал, бурангуй сэтгэлзүйгээс эрүүл саруул үндэсний үзэлд сая шилжих аядах төдий анхан шатны үйл явцдаа л сажилж явнам билээ.
Үндэстэн байваас үндэсний өөрийн өвөрмөц оршихуйн бахархалт ухамсар байх
ёстой. Үүнийг л эрүүл саруул үндэсний үзэл гэнэ. Гэхдээ ингэж ерөнхийлж бөөрөнхийлөөд орхиж бас нэг л болохгүй байгаа юм.
Нэг юм хэлэх гэсэн юм бол хэлчихгүй юунаас бэргэж ухраад байгаа юм гэж
уншигч ундууцах нь зөв. Үндэсний үзэл ч цагийн юм цагтаа хуульд захирагддаг үзэгдэл.
Яг өнөөдөр, энэ мөчлөгт монголчууд бид бусадтай адил тэнцүүгийн зэрэгцээ бусдаас бүх талаар арай ялигүй илүү гарах байгаль, нийгмийн удиртгал орчин нөхцөл бүрэлдээд байна гэж танай судлаач бодоод, бичээд, түүгээр үл барам бодит үйл хэргээр харуулах гээд, харуулаад ч байгаа юм. Энэ бол миний хувийн онцлогтой үндэсний үзэл. Бусдаас ялигүй илүү болох байгалийн мөчлөг, нийгмийн шаардлага зэрэгцэн үйлчлэх учраас Монголын Сэргэн мандал зайлшгүй бөгөөд чухал нь өнөөдрийн асуудал. Хүнд найдаад хойш тавих маргаашийн асуудал хэрхэвч биш гэж ойлго.
Үндэсний үзэл байж болохгүй, чадахгүй орчин нөхцөлд төрж өссөн ахмад ба дунд
үе байна. Энэхүү болзолт рефлекс шинэ тогтолцооны залуу үед нилээд тунгаар халдварлах нь гарцаагүй ба халдварласан. Гэхдээ яг энэ мөчөөс хойш үндэсний үзэлгүйн буюу үндэсний үгүйсгэлийн хорт вирус устах нь бараг дамжиггүй. Шинэ тогтолцооны залуу үеийн чийрэг бие, саруул оюунд итгэл найдвар хүлээлгэхийн тулд энэ ном оршив.
Бид цөөн үндэстэн. Дэлхийн дансанд үнэмлэхүй цөөнхи үндэстэн бид байсан, одоо
ч байна. Гэвч түүх нь агуу хийгээд цуутай юм. Эндээс жижиг мөртөө их үндэстэн гэсэн нэгэн парадоксаль үнэн урган гарна. Бие нь бага ч, билчээр нь том. Улмаар монгол үндэсний үзэл ихээхэн өвөрмөц онцлогуудыг ил далд агуулах язгуурын учир шалтгаантай. Чухамхүү үүнийг ухамсарлах нь монгол хэл соёл, угсаа гарваль, яс цустай бодгалиудын алтан аргамжийн уяа гадас болж, манай хар хайрцагны бодлого, зорилгын гүнд байх ёстой бөгөөд байж ч байгаа юм гэдгийг цохон тэмдэглье.
Үндэсний үзлийн нөгөө нэг аксиом нь: Үндэсний үзэл бол үг хэл бус, үйл хэрэг.
Өнөөгийн улс төр, нийгэм-эдийн засгийн орчинд үг хэл түрүүлж, үйл хэрэг хойно хол
хоцорчээ. Үндэсний үзлийг үг хэлийн төдийд хоргомчлон ашиглаж улс төрийн хонжоо хайх төдий хуурмаг хорт явууллагыг эхнээс нь таньж, урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байх ёстой. Жишээ нь, үндэсний үзэлтэн гэгдэгчид үнэхээр мөн л юм бол над руу гүйж ирээд, наана цаана болоод, онол ном нэхээд суулгахгүй байх ёстой. Гэтэл энэ нь тунчиг ховор зэвэр үзэгдэл. Үндэсний үзэлтэн, бахархалтан, их үйлсийн бэлтгэлтэн үнэн хэрэгтээ өдрийн одноос ховор байна. Гэх мэтээр хэн хүн хэрсүү талаасаа бодитой хандах нь зүйтэй.
Намууд маань монгол хэлтэн үндэстний шинэ ололт амжилт эрж хайгаад, асууж сураад, тэтгэж дэмжээд, зохион байгуулаад явахгүй нь эхнээсээ илт мэдээж зүйл.
Гэвч...
Үндэсний сэргэн мандлын үйл явц зайлшгүй ба хойшлуулшгүй өрнөнө. Энэ нь
үндэсний үзэл, зорилго тодорхой түвшинд баттай төлөвшсөн хувь хүмүүсийн бодит хүчин зүтгэл, үлгэр жишээгээр л цэгцэрч жигдрэнэ. Ийм хүмүүс олдох ба олширно. Тэр байтугай, монголын үндэсний үзэлтэй гадаад хүмүүс тааралддаг. Учир нь тэд монголын түүх гэдэг хангалттай цуу дуулиантай үзэгдлийн фэнүүд юм. Монголчууд түүхийнхээ эн цард хүрч өсч дэвжээсэй билээ, тэгвэл их сонин сайхан үйл явц байх юмсан гэж хүсэмжлэх нэг тийм оюуны өндөр дээд хийсвэрлэлтэй хүмүүс дэлхийд бас цөөн ч биш юм шүү. Гэтэл энд Монголдоо болохоор монголчууд та бид өөрсдөө гүйх нохойд баах нохой саад болохын үлгэр эсгэж суух бурангуй мулгуу явдал бишгүй нь нэн гачлантай. Бяцхан тоймолж тодруулсу. Улс үндэстнүүд оршин байна. Тус тусын эрх ашиг, атгаг санаат оршихуйнууд. Тиймээс тэдгээрийн хооронд их бага зөрчил зайлшгүй. Аливаа улс үндэстэн гадаад талдаа объектив, субъектив зөрчилтэй. Өөрөөр байхгүй нь байгалийн хууль. Дэлхий хичнээн даяаршаад диваажин даанч биш. Улмаар аливаа улс үндэстнийг ойр холын гадаад орчных нь сөрөг уур амьсгалын хүйтэн жавраар цаг үргэлж жихүүцүүлэн байна. Монгол ч ялгаагүй ийм л гадаад орчин тойронтой.
Үндэсний үзэл нэг талаас хүнд хэцүү шалгуур. Учир нь үндэсний үзэл бол үйл
хэрэг. Монголын төлөө үйл хэрэг, үнэнч зүтгэл. Үүнээс илүү дутүүгүй үйл хэргийн зүйл учраас үг хэлийнхээ хэмжээнд ч хэцүү шалгуур.
Энэ ном 13 жилийн өмнө үг хэл төдий байсан. Одоо 13 жилийн дараа үйл хэрэг
болж амжлаа, тэгэж чадлаа, шалгуурыг давлаа.
Хүчин зүйл нь чин зорилго байв. Бас бус том бага хүчин зүйлүүд байвч тэдгээрийн
чиг шугам нь зөвхөн чин зорилгоор өртөөлөн хэрэгжих зүй жамтай.
Үндэсний үзэл санаа томъёолох тухайд мэдээллийн хэрэгслүүдээр мэр сэр ярих
болов. Миний томъёолол гэвэл энэ ном. Уншигч бас өөрийнхөөрөө томъёолох нь
дамжиггүй. Хэрэв тийм бол энэ ном Танаа суурь чиг баримжаа, шинжлэх ухаанч үндэслэл болж тун магад гэхээр үл барам. Ер үндэсний үзлийн ориг эх сурвалж эрж бэдрээд яваа бол тэр нь Монголын Нууц Товчоон хэзээнээс хэрэг зоригоо зарлан тунхаглаад байж байна. Хэрэв шинэ сэргэг зүүлт тайлбар нь хэрэгтэй бол эл Их Гурвалжин үүргээ гүйцэтгээд 13 жилийн туршид болж бүтэж л байна. Тэр тусмаа БИД ЯЛАВ хэмээх нь монгол хэлзүйн үүднээс саяхан өнгөрсөн цагт хамаарах үйлийн төлөв, нэн шинэхэн шуурхай мэдээлэл. Эл номоор эхлэн тальбисан хэрэг зориг даруй нэгэнт биеллээ гэсэн үг. МНТ нь Бид Ялсан хэмээх эрт өнгөрсөн цагийн
төлөв. Ийнхүү цаг цагийн үйлийн залгамж чанар логикоороо битүүрлээ гэсэн үг. Энэ нөхцөлд үгүүлэн буй хоёр эх сурвалжийн хажуугаар өнгөрөгсөд, хойно нь хоцрогсод байваас монголын түүхийг үл ойшоогсод, өнөөгийн монголчуудыг басам жлан доромжлогч сөрөг үзэлтнүүд л хэрэг дээрээ мөнөөс өөрцгүй. Үндэсний үзэл бол амиа хоохойлохын тулд ярьдаг зүйл биш. Энэ бол угтаа агуу хэмжүүртэй хурц дайчин хэрэгсэл.
Ардчилсан хувьсгал хийсэн нь үндэсний бахархал. Одоо тэгвэл ээлжит зорилт юу
байна? Мөнхүү үндэсний бахархлынхаа үүднээс яах ёстойв? Манжийн арга маягийн энэ төр засгийн төрүүлсэн үр-могой болох өнөөгийн энэ арчаагүй авлига-арилжааны феодализмыг Үндсэн хуульд тунхагласан капитализмаар халах буюу 1911, 1921, 1990 оны хувьсгалуудаас ч илүү ур ухаан, хүч нөөц шаардсан хувьсгал хэрэгтэй боллоо гэвэл нөгөө хулхи үндэсний үзэлтнүүд муурч унаад, тэгээд бас зүгээр мөрөөрөө талийхгүй баахан өмхий өмнөөс тавих болуужин. Хэрэв үндэсний үзэл санаа байх бол тэр нь аливаа ажил хэргийн түвшиндээ л хэлбэржих ёстой. Өөрөөр хэлбэл, монгол хүн бусадтай эн тэнцүү, бусдаас илүү хувь нэмрийг дэлхийн соёл иргэншилд оруулах ёстой, оруулж чадна гэсэн итгэл үнэмшил, эрмэлзэл зорилго, үйл хөдлөл байх ёстой. Бусад нь хэнд ч хэзээ ч хэрэггүйгээр үл барам
хор уршигтай үлгэн салган, худал хуурмаг улстөрөөс цаашгүй байх юм. Үндэсний үзэл бол ердөө л монгол хүний чадамжид итгэхээс илүүгүй ба бас дутуугүй сэтгэлзүй. Хэлэхэд хамгийн амархан, хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү нь үндэсний үзэл. Учир нь үндэсний үзэл байх бодит үндэслэлүүд шаардагдана. Энэ үндэслэлүүдийг хоёр ангилж болох юм. Үүнд:
a. Үндэсний түүх.
Монголын түүх бол монголын үндэсний үзлийг гарцаагүй тэтгэх онцлог хүчин
зүйл. Аливаа үндэстний өнөөгийн рейтинг чинсаа түүний түүхээр бас тодорхойлогдон буй. Өнөөдөр Монгол Улс олон улсын төв байгууллагуудаас гаргадаг хүний хөгжлийн болон бусад гол гол үзүүлэлтүүдээр 120-р орчим байранд яваа ерөнхий статистик байна. Тэгвэл түүхэн рейтингээр авч үзвэл, монголчууд айргийн тавд баттай багтах талтай.
Тиймээс өрсөлдөөний чадавхийн ерөнхий потенциалын хувьд Монгол Улсын индекс
санаснаас нилээд дээгүүр болж ирнэ. Хар үгээр хэлбэл, ерөөс горьдлоготой үндэстний нэг гэж үзэгдэх ёстой, тэгэж үзэх ч болов. Даяар өрсөлдөөний талбарт халаасны оноо өндөртэй л гэсэн үг. Энэ нь үндэсний үзэл, зорилгын үндсэн эх сурвалж, тулгуур үндэслэл юм. Монголчууд ямар сайхан үндэсний үзэлгүй улс вэ гэж гадаадынхан гайхдаг. Угтаа байх ёстой атал байхгүй байгаа нь үндэстэн ихэд доройтсоны үр дагавар гэж үнэлэгдэхээс өөрцгүй. Муугаа мэдээд дуугүй байгаа нь өлзийтэй гэж бас харагдах бус уу.
Өнөөгийн үйл явцаас харвал, монголчууд үндсэндээ түүхээ түших аяс хандлагад шилжин байна. Гэхдээ энэ нь зүгээр жаал зугаа зарж идэх явцуу оролдлогоос хэтрэхгүй түвшиндээ мунгинаж байна. Түүхийнхээ дайчлагч хүч нөөцийг эзэмших тухайд үзэл санаа хоосон ядмаг хэвээр. Түүх бол харвах суурь. Хэн хүчирхэг байсан бэ, тэр хэзээ нэг цагт дахин хүчирхэгжинэ. Энэ бол түүхийн философийн үндсэн аксиом. Монгол маань дахин
хүчирхэгжих ёстой, учир нь тийм логиктой. Энэ учрыг энэ номоор авч үзэх нь зохиогч, судлаачийн сайн муу дурын хэрэг биш, цаанаасаа өдөөлт, дээрээсээ сэдэлтэй үйл явц.
b. Үндэсний шинэ өрнөл, түүхэн шинэ амжилт, алдар гавъяа.
Түүхээ шинэ сэргэн мандлаар өрнүүлэн баталгаажуулахгүйгээр үндэсний үзэл
дэвжиж, үндэсний зорилт тавигдахгүй юм. Шинэ ялалт амжилт санаснаар ирэхгүй. Гэхдээ хүчирхэгжилтийн логик нэгэн цагт үйлчилж байсан бол тэр логик устаж арилаагүй, учир нь логик. Энэ логикийн үйлчлэл нь цаг хугацааны мөчлөгтэй холбоотой нь монголын ба дэлхийн түүхээс нилээд тодорхой харагдам. Юмс үзэгдэл бүхэн зөвхөн цагийн эргэлтэд захирагдан оршин буй.
Их Гурвалжин-ы эл гутгаар Бид Ялав хэвлэлд монголын үндэсний үзлийн дээрхи хоёр үндэслэлийг нэгэн зэрэг авч үзнэ.
Их Гурвалжин-ы эл гутгаар Бид Ялав хэвлэлд супернэгдлийн онол гэх туйлын мэдлэгийн зарим үндэслэлийг тун товчлон нэн хялбарчилж өгнө. Холбогдох асуудлуудыг харин нилээд дэлгэрэнгүй хөндөнө. Энэ нь үндэсний дэвшил, хөгжлийн стратеги, тактикийн асуудал. Эл гутгаар хэвлэлийн энд тэнд зарим санаа оноо, баримт сэлт давтагдан нуршсан байх магад боловч акад. Б. Ринченээс зориуд дурдатгаснаар, Дорнодахины хөгжимд үе үе цан цохиж, хэнхэрэг дэлдэх нь сонсогчдын сэрэхүй мэдрэхүйг үл нойрсуулан цочроон барих уламжлалт арга хэрэгсэл бөгөөд энэ нь Дорно, Өрнийн аль ч утгазохиолд бас нийтлэг хүчинтэй арга зүй билээ.
Сонирхсон, тухайн асуудлуудад шимтсэн уншигчаас туйлын хичээнгүйлэн ойлгох
ёстой нэг хоёрын зэрэг гол зүйл бий. Үүнд:
нэг, Их Гурвалжин-ы 1997 оны анхдугаар хэвлэл нь зохиогч судлаачийн дур хүсэл,
санаа зоргын бус, харин цаг түүхийн мөчлөгөөр зайлшгүй өгөгдсөн нэгэн үйл явдал.
Байгаль, нийгмийн захиалга гэсэн үг. Ийм үзэгдлийн ил далд шинж чанар, зүй тогтлынзүйл энэхүү гутгаар хэвлэлийг унших явцад нилээд тодорхой болно гэж найдна.
хоёр, Их Гурвалжин-ы үзэл баримтлал, сэтгэл зүй, түүний тууш логикийн
үргэлжлэл, үр нөлөө нь супернэгдлийн онолын нээлт юм. Үүгээр үндэсний үзэл санааны хүч нөөц илрэн харагдаж баталгаажив.
гурав, Байгаль, нийгмийн захиалгат энэ ажил цар түвшнээрээ дэлхий дахины
түгээмэл ба тулгамдсан ач холбогдолтой. Байгаль, нийгмийн ил далд хүчин зүйлс, тааж болох болохгүй механизмууд 13 жилийн турш хөтлөн хэрэгжүүлсэн энэ эрхэм дээд үйлс маань туйлын урамтай сайхан ажил байв. Гэтэл нөгөө талаар том юм том л саадтай учрах нь хосмолын хууль. Диваажин байдаггүйн шалтгаан нь энэ. Эсрэг тэсрэгийн завсарт бодит ахуй л зөв буруу, зөөлөн хатуутайгаа оршин байна. Сансар хорвоогийн эрчим хүчний хуйлралын цагаан талын жолоодлогоор бүтсэн нь супернэгдлийн онолын нээлт. Нөгөө талаар, энэ нь хар тал, сөрөг хүчний төвлөрөл, хараалыг өөр дээрээ санамсаргүй дуудсан хэрэг бас мөн юм. Эцэст цагаан тал, эерэг энерги ялах нь жам юм. Учир нь Ертөнцийн оршихуй өөрөө оршин тогтнож, өсч дэвжих арга зам нь энэ. Гэбчү хар цагааны хатуу ширүүн энэ зөрчил тэмцэл нь туйлдуулсан хүнд сорилт байх бөгөөд бие бодгаль хүмүн чин зорилгынхоо харьшгүй хүчээр л давж гарах юм. Хар хүчнүүд ахуй, төрийн аль ч сувгаар сүүхэйчлэн гүйж, үймүүлэн түйвээж, үйлсийг харлуулан хөнөөж мөхөөхийн төлөө чармайн зүтгэдэг байна. Үг хэл, оюун санаагүй энэ мунхаг самуун хар хүчний өмнө сөхөрч ч магад эрсдэл бүхий хүнд нөхцөлд Даян Дээрхийн дайчин зарлиг тод сонсдож, тодорхой мэдрэгдэх сансрын эрчмээр л бие, сэтгэлийн тэнцвэрийг хадгалахаас өөрцгүй байлаа.
Аугаа их нээлт цөөхөөн байсан. Гарын таван хуруунаас илүү гэхэд аравт хүрэхгүй.
Аугаа их нээлт хэн нэгний сайных хэрхэвч биш, Тэнгэрээс чин санаатнаар уламжлан дэлхийд хүртээсэн мэдлэг оюуны эрхэм дээд өгөгдөл хишиг юм. Урьд үеийнхэн ингэж ойлгож байсан, надад ч ингэж ойлгогдов. Тэнгэрийн бодлогыг мэдрэх нь аугаа зоригжуулагч ба хөдөлгөгч хүч юмаа. Эртний их мэргэдийн зөгнөлүүд хөтөлбөр нь болж эцсийн ялалтыг хангадаг юм байна. Энэ мэт туршлагаа хуваалцах нь илүүц хэрхэвч бус мэт. Учир нь монголчууд том том үйлс хувь хувьдаа, улс нийгэмдээ, дэлхий дахиндаа бүтээх түүхэн мөчлөгт шилжин ирэв.
Шийдвэрлэх нь гагцхүү чин зорилго. Чин зорилгот зориг эрмэлзэл. Чин зорилгот
зориг эрмэлзэл зөвхөн үндэснийх байна. Хүн гээч өчүүхэн бирд бөөс бид бүхэн хувь хувиа хичээн байгалийн биед паразитлах, нийгмийн амьдралд бэртэгчлэх нь хэдийвээр биологийн угшил, амьтны зөн боловч үндэстэн хэмээх том систем цогцынхоо дэвшил, хөгжлийн түвшний хэр хэмжээгээр л өсч юмуу, буурч явах тул үндэсний эрх ашиг маань хувийнхаас үлэмж дээгүүр зэрэг зиндаанд тавигдах ёстойг эрхбиш ойлгож мэдүүштэй. Гэтэл хөрөнгө оруулагчид гэгдэх гаднын пүүс компаниуд, тэдгээрийн хөлсний лобби нийтлэлчдээс 20 жилийн турш явуулсан эх захгүй реклам сурталчилгааны харгайгаар өнөөдөр эх орон гэж хараалын үг, эх оронч гэж хошин шогийн сэдэв болж хувирав. Гэхдээ тэдгээр хөлсний лоббичид нэг юм ойлгохгүй байгаа, ойлгуулах ч хэрэггүй. Тэд шан харамжийн төлөө л үхэн зүтгэсэн, тэгээд нэг нь өгч, нөгөө нь аваад дуусах цаг ирнэ.
Үүнийг эрээлэгч бичээч ба судлаач бээр хэрдээ таарсан хоол хороох харьцангуй
олон арга мэднэ, түүний дотор уурхай ухахаар ч мэргэшсэн нэгэн. Гэхдээ нойр хоолоо орхиод ч болов Монголыг босгоё гэвэй.
Монголыг ямар нэг хэмжээ дамжаагаар босгоё гэвэл надтай надгүй босгоцгоох л
байх. Харин өнөөгийн та бидний өмнөх Монголыг Чингисийн Монголын эн цар, эрх
нөлөөнд хүртэл сэргээн мандуулж босгоё гэвэл яахав?! Тэнэг хэрэг бишүү. Мөнөөх
хөлснийхөн нь элэг доог хийж, инээж ханиацгааж л байна. Хахчихвий, болгоомжлоорой.
Ухаант уншигч харин сүүлд нь сайн инээхээ урьдаас мэдэж буй байх. 21-р зууны хамгийн том шоуг монголчууд дэглэнэ. Тэгээд дэлхийн түүхнээ тэргүүн үндэстэн угсаатнаар бичигдэнэ.
Шинжлэх ухааны их бага ололт нээлтүүд нь хүн төрөлхтөнд гал өгч буй хэрэг. Тухай бүр өсөлт
дэвшил өгч, ирээдүй хойчийг хангаж буй хэрэг. Энэ
бол Прометейн гавъяа. Прометейг хаданд хадсан
учир нь Бурхад бээр хүн төрлөхтөний хөгжил дэвшлийн үйлсэд хорсон тэчъядсанд хэрхэвч бус, харин жирийн хүмүн та бидний чин зорилго,
цуцашгүй хүч, няцашгүй тэмцлийг бирд бугнуудын
өмнөөс зориуд сөргүүлэн тавьж, тод том руун товойлгон үзүүлжүхүй хэрэг бөгөөд тиймээс ч эцэст домогт Геракл баатар Зевс бурханы зарлигаар
Прометейг чөлөөлсөн билээ.
Шинжлэх ухааны нээлт ололт ямагт нэртэй, хаягтай. Эхлээд Өрнө үү, Дорно уу гэсэн асуулт хүссэн хүсээгүй хэн хүний толгойд орно.
Шинжлэх ухаан бол Өрнийн үзэгдэл. Орчин үеийн буюу явцуу утгаараа. Дорнын
уламжлал танин мэдэхүйн салбарт өрнийн шинжлэх ухаанаас үлэмж илүү өргөн ба баялаг хэлбэр, агуулгатай. Оросын Төрийн жинхэнэ зөвлөх буюу генерал, нэрт эмч, томоохон сэтгэгч Петр Александрович Бадмаев (Бадамын Жамсран)-аас Дорно, Өрнийн харьцаанд будилж, харилцаанд явцуурагсдад анхааруулан хэлэхдээ: Восток был колыбелью всей нашей цивилизации, всех наших знаний и искусств гэжээ. Гэвч Дорнодахин хоцрогдсон байлаа. 20-р зуунд Өрнийн шинжлэх ухааныг даруй эзэмших ба цаашид өрнүүлэх хүнд хэцүү зорилт Ази дахины өмнө тулгарсан билээ. Энэ нь квант ба харьцангуйн онолуудаар тодорхойлогдсон шинжлэх ухааны 2-р хувьсгалын үетэй давхацсан юм. Энэ хувьсгалд Ази дахин гүн хоцрогдлоо нөхөж, хувь нэмрээ оруулж амжих ёстой байлаа. Улмаар тэргүүлэх салбар онолын физикийн ухаанд анх Хантаро Нагаока 1911 онд атомын бүтцийн онолоор салхи хагалж, гавъяа бүтээв. Түүний араас Хидеки Юкава, Шиньитиро Томонага нар хүч түрэн тэргүүлэх байр сууринд гарав.
Энэтхэгээс суут математикч Сриниваса Раманужан төрж, цэвэр математик оюун ба зөн билгийн хосмол илрэлийн хосгүй гайхамшигт үлгэр жишээг үзүүлж, Чандрасекхара Раман туршилтын физикт томоохон нээлт хийснээр эртний их үндэстэн оюуны нөөцөө батлав.
Бид Ялав -13- Бэсүд Ч. Эрдэнэ
Хятадаас Ян Чжэньнин, Ли Цзундао нарын томоохон онолчид товойн гарч, физикийг ихэд өвөрмөц баяжуулан урагшлуулав. Пакистаны Абдус Салам орчин цагийн онолын физикийн үндсэн загварыг бүтээхэд Барууны сургуультай эн тэнцүү хувь нэмэр оруулав.
Монголд болон социалист орнуудад үндэсний болон нэгдсэн физикийн сургууль
байгуулан хөгжүүлэхэд акад. Д. Содном ихээхэн үүрэг биечлэн гүйцэтгэв. Х. Намсрай, Д. Цэрэн, О. Лхагва, Ч. Цэрэн нарын зэрэг онолчид тэргүүн шугамд ажиллаж, Монголын физикийг дэлхийн түвшинд хүргэв.
Энэ 21-р зууны эхэн гэхэд нарийн ухааны салбар дахь Дорно, Өрнийн харьцаа
үндсэндээ тэнцэж ирэв. Өрсөлдөөний шийдвэрлэх чиг шугам энд буйг ухамсарласан Азийн орнууд 21-р зууны хөгжлийн стратегиа 1990-ээд оны үес тодорхойлохдоо, чөлөөт нөөцөө суурь шинжлэх ухааны салбарт дагнан зориулахаар шийдвэрлэв. Энэ нь Дорно, Өрнийн ил далд өрсөлдөөний гол талбар тов тодорхой болсон гэсэн хэрэг.
Байгалийн шинжлэл, улмаар технологи, үйлдвэрлэлийн үндэслэл болдог онолын
физикт 1960-аад оны үеэс томоохон нээлт, нэвтрэлт гарсангүйгээр зогсонги байдал удаан хугацаанд ноёрхож байна. Энэ нь суурь онолын асуудлууд шийдвэрлэгдэн шавхагдсаар эцэст зөвхөн гранд- ба супернэгдлийн гэдэг үнэмлэхүй түвшний асуудлууд үлдсэнтэй холбоотой юм. Эдгээр асуудлуудын шийдэл нь онолын ямар нэг аугаа их нээлт, түүнтэй холбогдох бусад нээлт, нэвтрэлтүүдтэй холбоотой байх нь илт мэдээжийн хэрэг бөгөөд эдгээр нээлтүүд нь санаан зоргоор юмуу, хөрөнгө хүчийн хэмжээ, хүн амын тоо сэлтээс
дангаар хамаарч олдохгүй нь бас ойлгомжтой. Аугаа их нээлтүүд хөгжлийн түвшинтэй нягт холбоотой нь үнэн. Гэвч өнөөгийн дэлхийн онцлог гэвэл, хөгжлийн түвшин ихэд жигдэрсэн нөхцөл байдал. Африкийн ширэнгэн ойд сармагчин алж иддэг омгийн ахлагч нь Оксфорд, Сорбонны магистр байх нь элбэг болсон цаг үе. Саяхны каннибалистуудаас Кембрижийн докторууд зөндөө төрж гарсан нь өнгөрсөн 20-р зууны түүхэн дэвшил юм. Хөгжлийн түвшин жигдэрсэн нь магадлалын тархалтыг тэнцүүлж өгөв. Аливаад заавал Америк биш Африкаас, заавал
Европ биш Азиас хүлээх магадлал харьцангуй тэнцсэн нөхцөл байдал бий болсон хэрэг.
Түүнчлэн заавал, жишээ нь, Япон биш, бас Монгол ч магадлалын тооцоонд зохих байр суурьтай болчихсон цаг үе. Шинжлэх ухаан судлал гэж тусдаа ухаан бий бөгөөд энэ ухааны прогноз сэлтэд сая дурдсан магадлалын тархалтын тэнцлийн зүйлийг анхаарч үздэг юм. Супернэгдлийн онолын нээлтийг хаанаас, хэнээс, ямар учир шалтгаанаар хүлээх магадлал илүү вэ гэдэг бол чухал асуудал, хэлэлцдэг сэдвийн нэг. Үүнд Барууны ухааны үзэл баримтлалын нөөц нэгэнт шавхагдсан мэт байдал илт ажиглагдана. Тиймээс Дорнодахины нөөцөнд ямар нэг шийдвэрлэх сэжим илрээгүй үлдсэн байж магад гэж шинжлэх ухаан судлалд үзэх нь
ховор биш. Нөгөө талаар, супернэгдлийн онол нь маш олон ухаан, уламжлал, үзэгдэл юмсын уулзвар төв цагт байх ёстойг шинжлэх ухаан судлалын таамаглал, прогнозд нийтлэг хүлээн зөвшөөрдөг байна. Энэ бол мэдээжийн зүйл, учир нь Ертөнцийн оршихуй нь өөрөө бүхий л юмс үзэгдлийн уулзвар.
Энэхүү уулзвар цэгт орших үнэмлэхүй учир шалтгаан нь туйлын энгийн юм байх
ёстой гэдэг бол бас л илт мэдээжийн логик ба математик шаардлага.
Чухам туйлын энгийн учраас түүнийг урьдаас таамаглах, зөгнөх ч боломжгүй
бөгөөд олж нээхэд үнэмлэхүй хүндрэлтэй байх юм. Аливаа нээлт энгийн байна, гэхдээ энгийн нь нээлтийн дараахи буюу postfactum сэтгэгдэл. Гэтэл тэрхүү энгийн нээлт хийх үйл явц, түүнд хүрэх зам мөр нь хязгааргүй нарийн нийлмэл байна. Иоханн Кеплер гараг эрхсийн хөдөлгөөнийг 7 хоногт тайлбарлана гэж мөрий тавиад 8 жил нойр хоолгүй суусан нь дээр дурдсаны сонгодог жишээ юм. Танай судлаач гравитацийн язгуур учир шалтгааныг ойрын сард багтаагаад тайлбарлачих мэт амлалт авч суусаар 13 жил харвасан сум шиг одож байгаа юм. Ертөнцийн таталцлын гэдэг хамгийн тулгуур түгээмэл үзэгдлийг онолоор гарган авах асуудал өнөөгийн физикт ерөөс хориотой юм байна, үнэхээр шийдвэрлэхүйеэ нэн хүнд математик асуудал мөн юм гэж ойлгосон тэр мөч буюу 04 цагийн үес Улаанбаатарт газар хөдөлж байгаа юм. Хүрэлтогоотод бүртгэсэн байх гэж найдаж байна. Энэ бол Тэнгэр, Газрын дохиолол гэж надад ойлгогдов. Ямар боловч
зөв зам руу өнгийж буйн дохио. Нөгөө талаар, хүний ой тойнд орохгүй хэрийн үнэн цаана чинь байгаа шүү гэсэн дохиог Тэнгэрээс өгч, Дэлхий тийнхүү доргисон хэрэг гэж ойлгов.
Коперник-Кеплер-Ньютон-Эйнштейн-одоо хаанахын хэн? Ертөнцийн системийг
гүйцээн бүтээх суурь онолын тулгуур асуудал. Тэнгэрээс чимээ өгч, Дэлхий доргих нь зүйн хэрэг. Энд физик ярьж байснаа бөө мөргөлийн сэжим сэтгэмж рүү шилжирч буйг уншигч анзаарч ба ундууцаж буй байх. Юмс үзэгдлийн уулзвар гэж иймэрхүү таагдашгүй тохиолдлын нөхцөлүүдийг хэлж байгаа юм шүү дээ. Гэтэл тохиолдлууд нь нэгэнт тохиолдсон учраас хүчин төгөлдөр баримт. Үүнд л Ертөнцийн оршихуйн нууц далд хамаг учир шалтгаан буйг ойлгох нь чухлаас чухал. Ялангуяа энэ номын ерөнхий сэдэл, сэдвийн хүрээнд. Ертөнцийн таталцлын тухай дахь сэтгэмж Коперник, Кеплерын аль алинд байсан.
Ньютон таталцах хүч байдгаар тайлбарласан. Эйнштейн огторгуй-хугацааны муруйлтаар тайлбарласан. Физикийн утгазохиолд таталцлын онол 23 бий гэдэг. Миний гэрийн номын сангийн багцаагаар тоолоход лав 12-13 байна. Тэгээд аль нь юм бэ? Нэг үзэгдэл, тэр тусмаа тулгуур түгээмэл үзэгдэл олон учир шалтгаантай байж чадахгүй шүү дээ.
Ертөнцийн таталцал нь хэн хүн мэддэг, чаддаг үзэгдэл нэг талаар мөн. Нөгөө талаар хэн ч тайлж тайлбарлаж чадаагүй үзэгдэл юмаа гэж дээрхээс ойлгогдож байгаа байх. Гэх мэт ерөнхий ойлголтуудыг авах нь шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн түвшнийг бодитоор мэдэх, улмаар олсон долсон, хийсэн бүтээснээ бодитоор үнэлэх зэрэгт нэн тустай болно. Монгол газар хадны зураг дурсгалаар хосгүй баян, ижилгүй элбэг.
Түүнээс хамгийн эрхэм дээд үнэ цэнтэй нь энэхүү
сийлбэр байж тун магад. Учир нь, монгол цустны түүхэн анхдагч
хөрөг дүр. Энэ хөрөг Д. Цэвээндорж нарын Петроглифы Цагаан Салаа и Бага-Ойгура (Монгольский Алтай) номонд бий. Цагаан голын хадны зургийн задгай дэлгэмэл галерей нь 12000 жилийн өмнөөс бараг өнөөг хүртэл тасралтгүй үргэлжлэн бүтээгджээ. Арваад мянган дурсгалаас 2000 орчмыг судлаачид нягтлан үзжээ.
Энэхүү дүрс ч Их мөстлөгийн дараахи үетэй нас чацуу буюу 12000 жилийн өмнөх байж магад. Ажиглаваас, маш хичээнгүйлэн зориуд үйлдсэн бодит хөрөг дүр байна. Үүнд хоёр тайлбар санаанд орно. Нэгд, уураг тархи нь сансараас мэдээлэл хүлээн авах, орчлонтой харилцах чадвар бүхий хуягласан бөө. Хоёрт, ерөөс сансараас буусан хүн. Алсын холбооны антенн, хамгаалах скафандр хувцас, газар дээр ажиллах манипулятор сэлт нь нь бэлхнээ бүрэн байна.
Аль ч утгаараа, яаж ч тайлбарласан Дээр Тэнгэрээс заяат төрсөн хүмүн бодгаль
нүднээ илт үзэгдэн байна. Түүний хойч хойчийн үр сад, удамшлын угшил нь өнөө үеийн та бидний монгол яс цустнууд юм. Хүний уураг тархи ба сансар хорвоогийн холбооны тухай асуудал бол физикийн ухааны хамгийн гүн гүнзгий сэдэв юм. Супернэгдлийн онолоор дээрхи хоёр тайлбарын аль аль нь бүрнээ тайлалтай.
Ямар боловч Хан Алтайд хүний түүхийн хамгийн нууцлаг нандин дурсгал өнө эрт
бүтээгдэн өнөөдөр бидэнд өвлөгдөн иржээ.
Тиймээ, монголчууд бид бусад үндэстнээс дээргүй дооргүй, гэхдээ гагцхүү
цаанаасаа ямар нэг онцлог нандин хувь төөрөгтэй. Үе үе үгээ хэлж даяар дэлхийг түйвээн түвшитгэх үүрэг хүлээж, бодлого хэрэгжүүлэх үүрэг даалгавартай.
Бүхий л шинжлэх ухааныг цорын ганц суурь үндэслэлээр нэгтгэснээр нэгдмэл
ганцхан шинжлэх ухаан цаашид үлдэнэ. Энэ нь супернэгдлийн онолд тулгуурлах ба эцсийнхээ дүнд орчлонгийн буюу космологийн оргил бүтээл юмуу, эсвэл адгийн үзэгдэл болох хүний тухай шинжлэх ухаан байх юм...
Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм...
www.superunified.com
www.mongolchuudaa.com
www.negdehtun.blogspot.com
www.toonto.mn
www.moenhbayar.blogspot.com
www.horidoimergen.gblog.mn
+976-99090138
+976-91916669
+976-99209760
//
Labels:
Info
//
0
Kommentare
//
0 Kommentare to "БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл"
Wir koennen Ihnen auch spezielle Erlebnisreise mit flexiblen Tagen, Preisen anbieten, bitte melden Sie sich einfach bei uns, wir werden Ihnen rechtzeitig zur Verfuegung stehen.
Contact
Email:
guterfreund2008@yahoo.com
Postaddress:
P.Zulbayar Sh/Khairtsag-267
Sh/Salbar-37
Ulan-Bator, Mongolia
guterfreund2008@yahoo.com
Postaddress:
P.Zulbayar Sh/Khairtsag-267
Sh/Salbar-37
Ulan-Bator, Mongolia
Mongolian Music
Popular Posts
- Шинэ ном гарлаа... Бэсүд Ч.Эрдэнэ: Супер Нэгдлийн Онолын Үндэс
- БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл
- Gobi Desert Expedition- Mongolian Ancient Capital Kharkhorin
- Ch.Erdeni: The SUPERUNIFIED THEORY OF QUANTUM FIELDS & FUNDAMENTAL INTERACTIONS
- SAMPLES OF BILLION DOLLAR FORMULAR
- PRINCIPIA MATHEMATICA
- Erlebnis West Altai und Adlerjägerfestival
- Mongolei Reise nach Ihrem Wunsch / Mongolei Reise
- Reisen und sich vom Stress befreien!
- Rundreise durch die Mongolei
Mongolian Photo Gallery
Mongolian kostums
Gästebuch
Labels
- About Mongolia (2)
- Info (4)
- Mongolia tour (9)
- Photos (1)
- Video (1)
- Гадаадад аялцгаая (4)
- Шинэ мэдээ (1)