chuhal holboos


Италийн тойрон аялал

1.Өдөр: Бүтэн сайны орой аялалын тохилог автобусаар Берлин хотоос нарлаг Итали улс руу хөдөлнө .
2.Өдөр: Италийн Флоренц хотод хүрэлцэн ирж зочид буудалдаа бууна,таныг жаахан амраасны дараагаар танд бид олон янзын үзмэр түүхээр баялаг Флоренц хотын тойрон аялал уугуул Тосканийн өдөр тутмын амьдралтай танилцахыг санал болгож байна.Орой нь та Флоренцийн гудамж -зээлээр яван хотын оройн амьдралтай танилцах Bar, Ресторан,Pizzа-д орох боломжтой..
3.Өдөр: Өглөөний цайны дараагаар бид алдарт Хазгай цамхаг байдаг Писа хотоор дайран Италийн мөнхийн хот болох Ром хүрнэ. Зочид буудалдаа буун амарсны дараагаар шөнийн Ром хоттой танилцана. Италийн алдарт Pizza,Pasta мөн Ром дарстайгаар Ром дахь анхны үдэшийг угтаж, тийнхүү бид Ромын дурсгалт газруудтай танилцана.
4.Өдөр: Энэ өглөөг бид Ром хотын баялаг дурсгалт газруудын тойрон аялалаар эхлэх бөгөөд Ромын Папын оршин суудаг дэлхийн хамгийн жижиг , баян Ватикан улсын Петер Домын Сүмээр орж үзэх, мөн Испанийн шат, Pantheon,Романийн Форум,Эртний Гладиаторуудын тулалдаж байсан Kolosseum-Стадион зэрэг 2500 жилийн түүхтэй хоттой танилцах, дараа нь хотоор Shopping хийх боломжтой.
5.Өдөр: Их үд хүртэл та үзэж амжаагуй эс хийх зуйлээ дуусаагүй бол амжуулах боломж гарч байна. Үдээс хойш бид Дурлалын хот гэгдэх Венец аялж, мөн өдрийнхөө үдэш гэхэд хурэн Бенэцийн баярын талбай дахь зочид буудалдаа буух болно, хэрэв амжвал орой нь ганц хоёр шар айраг зооглох боломжтой
6.Өдөр: Өглөөний цайн дараа усан хотоор завиар тойрон аялал хийх ба эртний нарийн гуданжтай Centro Storico (хуучин Венец хот)-оор аялж, Shopping хийж, хатан хаан Сисигийн гүүрэн дээр гарч Gondel завиар аялан, Шинэ учралуудаар дүүрэн өдрийг үдэх болно
7.Өдөр: Өнөөдөр бид дахин энэ хотоороо аялж, мөн завиар Мурано & Бурано арал руу хийх боломжтой бөгөөд, орой нь автобусаар Берлин руу хөдөлнө.
8.Өдөр: Маш өндөр сэтгэгдэлтэйгээр Берлинд эргэн ирэх болно.

• Аялалын тохилог автобус Air Condition, DVD/Video тоглуулагч, унтлагын буйдантай 00-той
• Зочид буудалт 5-н хоног
• Итали өглөөний цай
• Ватиканы аялал Vatikanausflug
• Писа хотын тойрон аялал
•Ром хотын тойрон аялал


0 Kommentare to "Италийн тойрон аялал"

English French German Spain Japanese
Wir koennen Ihnen auch spezielle Erlebnisreise mit flexiblen Tagen, Preisen anbieten, bitte melden Sie sich einfach bei uns, wir werden Ihnen rechtzeitig zur Verfuegung stehen.

Contact

Email:
guterfreund2008@yahoo.com

Postaddress:
P.Zulbayar Sh/Khairtsag-267
Sh/Salbar-37
Ulan-Bator, Mongolia

Mongolian Music

Mongolian kostums

Gästebuch

Total Pageviews